Компанийнхаа хөгжлийн төлөө чин үнэнч сэтгэлээр ур чадвар, идэвх зүтгэлээ дайчлан, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, хамт олныхоо дунд нэр хүндтэй, тэднийхээ эв нэгдлийг дээдлэн, итгэл хүндэтгэлийг хүлээж, ажил үйлсээрээ манлайлсан шилдэг 8 ажилтнаа “Сүү” ХК урамшуулж, 50 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.
“Сүүн соёлыг түгээгч ажилтан” буюу хүн төвт хүний нөөцийн бодлогын хүрээнд жил бүр үнэ цэнтэй ажилтнуудаа шагнан урамшуулахын зэрэгцээ ажиллах таатай орчноор хангахыг “Сүү” ХК-ийн ТУЗ болон удирдлагууд
менежментийн нэн тэргүүний зорилго болгон хэрэгжүүлсээр ирсэн юм.