
Монгол Улс жил бүрийн нэгдүгээр сарын 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх Үндэсний өдөр” болгон зарласнаас хойш 7 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө идэвх санаачилга гарган цусаа бэлэглэж, сайн үйлсэд манлайлан оролцсон байгууллага, хамт олныг шалгарууллаа.
Арга хэмжээний үеэр дээрх төвөөс “Сүү” ХК-ийг “ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА”-аар шалгаруулж, хамт олонд талархал илэрхийлэв.
“Сүү” ХК нь өдгөө 12 дахь жилдээ нийт хамт олноороо цусаа бэлэглэж байна. Өмнө нь бид Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Амьдрал бэлэглэе” аяныг зохион байгуулж байсан билээ. Ингэхдээ Миний Монголын сүүгээ “Та хүний амь нас аврахад заавал эмч байх албагүй, цусаа өгч донор болцгооё” гэсэн уриа бүхий савлагаатай үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээрээ дамжуулан олон нийтэд уриалга дэвшүүлж байсан юм.
Хүмүүнлэгийн үйлс дэлгэрэх болтугай!



“Сүү” ХК-ийн тухайд
Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК нь 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан түүхтэй. Эдүгээ бид 500 гаруй ажилчинтай, хоногт 130-180 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 4000 цэгт хүрч, зах зээлд нийлүүлж байна. Бид Улаанбаатар хот орчим болон Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгуудын нийт 30 гаруй чиглэлийн 2500 гаруй малчид, фермерүүдээс жилийн дөрвөн улирал тасралтгүй сүүгээ цуглуулан авдаг. 2021 оноос малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, өдгөө 12 малчны хоршоо байгууллаа. Ирэх 2023 онд 10-13 орчим хоршоог шинээр байгуулахаар төлөвлөсөн юм. Түүнчлэн 2015 онд “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн фэрмийг байгуулж, тус чиглэлээр салбартаа тэргүүлж байна.