Сүү ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх, хамгаалах, биеэ даасан, хувь хүн болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг улс төр, шашнаас ангид, ашгийн бус олон улсын хүмүүнлэгийн байгууллагыг сонгон ийнхүү Кристина Ноблийн хүүхдийн сантай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Бид сүүлийн үеийн үйл ажиллагаагаа нийгмийн хариуцлагын хүрээнд өрнүүлж байгаа бөгөөд энэхүү санамж бичгийн хүрээнд Кристина Ноблийн хүүхдийн сангийн дэргэдэх Нархан Асрамж Халамжийн Төв болон Хөх Тэнгэр цэцэрлэгийн хүүхэд багачууд тэдний өсөж хүмүүжих орчин, хоол хүнсний аюулгүй байдалд анхааран авах ёстой шим тэжээлээр хангах боложмит нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэн ажиллахаар тусгагдсан байгаа юм.


КРИСТИНА НОБЛИЙН ХҮҮХДИЙН САН анх 1997 онд Монгол улсад байгуулагдаж байсан бөгөөд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулаад 25 жилийн ой болох гээд ажиллаж байна.
Үүсгэн байгуулагч Кристина Нобле хараа хяналтгүй, гудамжинд амьдарч буй зуу, зуун хүүхдүүдийн төлөө өөрийн бие сэтгэл, амь амьдралаа зориулж эхэлснээр сангийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Тус хүүхдийн сан одоогоор үйл ажиллагаа хэрэгжүүлэгч хоёр орон, үйл ажиллагааг дэмжигч, санхүүжүүлэгч долоон оронд нийт дэлхийн есөн оронд 31 жилийн туршид үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

