“СҮҮ” ХК -ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАН ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ

“Сүү” ХК-ийн 2024 оны “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ыг 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 15:00 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж-24 хаягт орших, “Холидэй Инн” зочид буудлын хурлын танхимд танхимаар зохион байгуулна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгөх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай асуудал,
  2. “Сүү” ХК-ийн 2023 оны эхний хагас жилийн ногдол ашиг тараалтын тайлан болон 2023 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг тараах талаар Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх,

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байна.

Хувьцаа эзэмшигч та ээлжит хуралд оролцохын тулд 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дуусталх хугацаанд “Сүү” ХК-ийн байранд, Хурал зохион байгуулагдах өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 15:00 цаг хүртэл “Холидэй Инн” зочид буудлын хурлын танхимд тус тус баталсан маягтын дагуу цаасаар болон www.survey.suu.mn цахим хуудсаар цахим хэлбэрээр бүртгүүлнэ.

“Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ийн хэлэлцэж буй асуудлаар санал хураалтыг баталсан маягтын дагуу цаасан хэлбэрээр болон www.survey.suu.mn цахим хуудсаар тодорхой өгөгдлийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд Санал авах сүүлчийн хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ээлжит хурлын санал хураалт зохион байгуулах үе шатын саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацаагаар тогтооно.

Хэрэв өөрийн биеэр хуралд оролцож чадахгүй тохиолдолд хувьцаа эзэмшигч та саналаа санал авах баталсан маягтын дагуу цаасан хэлбэрээр бөглөн шуудангаар, Сүү ХК-ийн байранд өөрийн биеэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, өөрийн харилцагч Үнэт цаасны компани /ҮЦК/-р дамжуулан тус тус өгөх байдлаар урьдчилан хүргүүлэх боломжтой. Хурлын ирц цаасан хэлбэрээр бүртгүүлэх эсхүл саналын хуудсаар цаасан хэлбэрээр саналаа өгөх тохиолдолд тухайн маягтыг бүрэн гүйцэд, үнэн, зөв, засваргүй, баллаагүй бөглөн, иргэний үнэмлэхний хуулбар буюу нотлох баримтыг хавсаргасан байх ёстойг анхаарна уу.

Хувьцаа эзэмшигч та холбогдох баримт бичигтэй тус компанийн www.suu.mn цахим хуудсанд хандан эсвэл өөрийн харилцагч Үнэт цаасны компаниар дамжуулан танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар долоо хоногийн Даваагаас Баасан гаригуудад ажлын цагаар холбогдож авч болно. Үүнд:

Харилцах утас: 88062481 /Г.Баярбаатар/, 89038286 /Б.Энхжаргал/,

Цахим шуудангийн хаяг: survey@mongolmilk.mn

Шуудангийн хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж-37, Сүү ХК, 2077108 ш/х-27

Хувьцаа эзэмшигчид хурлын үеэр санал хэлж, асуулт асуухдаа хурлын дэгийн дагуу тогтоосон хугацаанд асуух ёстойг анхаарна уу.

Жич: Хэрэв хувьцаа эзэмшигч нь өөр хүнээр төлөөлүүлэх бол төлөөлөх хүндээ итгэмжлэл бичиж өгч, итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ БОЛОН ХУРЛЫН МАТЕРИАЛТАЙ ЭНДЭЭС ТАНИЛЦАНА УУ.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС