“Сүү” ХК-ийн “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал” 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж-24 хаягт орших, “Холидэй Инн” зочид буудлын байранд болох тул хувьцаа эзэмшигчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
- Компанийн
2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгөх Төлөөлөн удирдах зөвлөлийн
гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай асуудал,
- Хувьцаа нэмж гаргах, хувьцаа нэмж гаргах төслийг батлах тухай асуудал,
- Нэмж гаргаж буй хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхийг хувьцаа эзэмшигчдэд эдлүүлэх эсэх асуудал,
- Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал,
- Ногдол ашгийн талаар Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх тухай асуудал,
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь:
2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байна.
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд ажлын цагаар ирж болон дараах утсаар холбоо барьж авна уу.
Утас: 77072222, 80093311,
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС