“Сүү” ХК-ийн 2022 оны “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ыг 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 15:00 цагт компанийн албан ёсны https://www.facebook.com/mongolmilk.mn/ цахим хуудсаар дамжуулан, олон нийтэд нээлттэй явуулна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгөх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай асуудал,
    1. “Сүү” ХК-ийн охин компани болох “Макс Агро” ХХК-ийг “Сүү” ХК-тай нэгтгэх тухай асуудал,
    1. “Сүү” ХК-ийн 2020 он, 2021 оны эхний хагас жилийн ногдол ашиг тараалтын тайлан болон 2021 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг тараах талаар Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх,

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байна.

Хувьцаа эзэмшигч Та бүхэн хуралд оролцохын тулд www.survey.wordpress-777620-2647004.cloudwaysapps.com цахим хуудсаар дамжуулан, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг дуусталх хугацаанд бүртгүүлнэ.

“Сүү” ХК-ийн “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ийн саналын хуудсыг цахимаар болон шуудангаар хүлээн авах бөгөөд саналын хуудас шуудангаар хүлээн авах сүүлчийн хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр, цахимаар хүлээн авах сүүлийн хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хуралдах хурлын саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацаагаар тус тус тогтооно.

Хувьцаа эзэмшигч нь хурлын материалтай тус компанийн www.wordpress-777620-2647004.cloudwaysapps.com цахим хуудсанд хандан танилцах эсвэл өөрийн харилцагч Үнэт цаасны компаниар дамжуулан танилцах боломжтой.

Нэмэлт мэдээлэл:

Хувьцаа эзэмшигч хурлын үеэр санал хэлж, асуулт асуухдаа компанийн албан ёсны https://www.facebook.com/mongolmilk.mn/ цахим хуудсанд мессэж бичих, эсвэл info@mongolmilk.mn цахим хаягт имэйл илгээх боломжтой бөгөөд ийнхүү мессэж бичих, имэйл илгээхдээ хувьцаа эзэмшигч өөрийн овог, нэр, регистрийн дугаарыг үнэн зөв бичсэн байх ёстойг анхаарна уу.

Харилцах утас: 88062481 /Г.Баярбаатар/

Шуудангийн хаяг: Bayarbaatar.g@mongolmilk.mn

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Сэтгэгдэл үлдээх