Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй ууган үйлдвэр “Сүү” ХК нь 2022 оны 10-р сарын 03-ны өдөр үе үеийн ахмад ажиллагсдаа хүлээн авч нэгэн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ өдөр “Сүү” ХК-ийн үйлдвэр анх ашиглалтад орохоос эхлээд өдийг хүртэл ажиллаж ирсэн 160 гаруй ахмад ажилтнууд хүрэлцэн ирсэн юм.

“Сүү” ХК нь 2022 оны хувьд нийт 500 гаруй ажилтантай, 3000 гаруй бэлтгэн нийлүүлэгч, 4000 гаруй борлуулалтын харилцагчтай, 5300 гаруй хувьцаа эзэмшигчтэй, МУ-ын Хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОП хувьцаат компанийн нэг, МУ-ын нийт сүү, сүүн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг хангадаг, салбартаа манлайлагч байгууллага болон өргөжин тэлсэн байна.

Энэхүү үйлдвэрийн хөгжил дэвшилд өөрсдийн хөлс хүч, ариун цагаан хөдөлмөрөө шингээн өдгөө 64 жилийн нүүрийг үзэхэд эдгээр ахмад буурлуудын маань үйл хэрэг бидэнд үлдээсэн заавар зөвлөгөө асар үнэ цэнтэй зүйл гэдгийг “Сүү” ХК-ийн удирдлагууд нээлтийн арга хэмжээнд онцлон дурдаж байсан юм.

“Сүү” ХК-ийн амжилт бүтээл, өсөлт дэвшилд өндөр хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмад ажилтнууддаа эрүүл энх, урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх