Хүйтний эрч чангарч, ханиад томууны улирал эхэлж буйтай холбогдуулан “Сүү” ХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун илч түгээе” нэртэй дархлаажуулалтын бяцхан аяныг зохион байгууллаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн хүүхэд багачуудыг “Сүү” ХК брэндийн шингэн, хуурай аарц, таргаар дайлж, уламжлалт хүнсний бүтээгдэхүүний ач холбогдлын талаар богино таниулга мэдээлэл хийлээ.

Аарц нь сүүн бүтээгдэхүүн дотроо кальцийн агууламж хамгийн өндөртэй, махнаас их уураг агуулдаг, олон төрлийн амин дэмээр баялаг хүнс юм. Иймд уламжлалт бүтээгдэхүүний хэрэглээг хүүхэд багачууд дүү нартаа таниулан сурталчилж, аарцыг өвлийн улиралд хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх зэрэг олон төрлийн ач холбогдол бүхий мэдээлэл хүргэлээ.

“Сүү” ХК нь “Халуун илч” аяны хүрээнд цаашид хүйтний өдрүүдэд гадаа гудамжинд ажилладаг ажилтан, албан хаагч нартаа хүрч ажиллахаар төлөвлөж байна.

#Аарцаардархлаажъя

#СүүХувьцаатКомпани

#СүүгээУуя

#ТаргааУуя

Сэтгэгдэл үлдээх