Зэвсэгт хүчний 101 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 77 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулж ЗХЖШ, “Эх Орны дайчид” ТББ хамтарч 1939 оны Халхынголын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1947-1948 оны Баруун хилийн тулгаралтанд оролцсон Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт оршин суугаа нийт 70 орчим ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2022 оны 10-р сарын 07-ноос 08-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Арга хэмжээнд оролцсон Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн, хүндэт харуулын цэргүүд болон цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин нартаа баярлалаа.

Монголынхоо нийт Ахмадууддаа баярын мэнд хүргэж эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье.

#СүүХувьцаатКомпани

Сэтгэгдэл үлдээх