Монгол улсын “Аюулгүйн тэмдэг” нь тухайн бүтээгдэхүүнийг эрүүл, аюулгүй, найдвартайн баталгаа болох бөгөөд хэрэглэгчид итгэл төгс хэрэглэх үндэс юм. Засгийн газрын нээлттэй хаалганы өдрийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газраас Сүү ХК-ийн ундны сүүний 7 төрөл, тарагны 16, тослог цагаан идээ болох цөцгийн тос, зөөхийний 5, уураглаг цагаан идээ болох ааруулын 10, мөн зайрмагийн 27, нийт 65 төрлийн бүтээгдэхүүнд “Аюулгүйн тэмдэг”-ийн гэрчилгээ олгон баталгаажууллаа.
“Аюулгүйн тэмдэг”-ийн стандарт олон улсад түгээмэл хөгжсөнтэй нэгэн адилаар МУ-д мөн идэвхтэй хөгжиж, үндэсний үйлдвэрлэгчдийн авахыг хичээн ажилладаг, хэрэглэгчдийн итгэл найдварыг бүрэн илтгэсэн тэмдэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Нөгөөтэйгүүр, энэхүү тэмдэг нь СҮҮ ХК-ийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой, чадамжтайг илэрхийлж байгаа юм.