НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн төвийн ахлах мэргэжилтэн Винод Ахужа, МУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, мэргэжилтэн Н.Сарандагина зэрэг төлөөлөл “Сүү” хувьцаат компанийн дотоод үйл ажиллагаатай танилцан, харилцан санал солилцов.
Тус уулзалтаар ЕБС-ийн сурагчдын үдийн цай хөтөлбөрт ундны сүү багтаах боломж нөхцөлийн талаар санал хэлэлцсэн юм. Мөн уулзалтын хүрээнд сүү бэлтгэн нийлүүлэгчдэд олгож эхэлсэн сүүний урамшуулал малчдад хэр дэмжлэг болж буйтай танилцлаа.Чанарын шаардлага хангасан сүү бэлтгэн нийлүүлж байгаа малчин, фермерүүд хэлэхдээ тус урамшуулалд хамрагдсанаар шинээр үхэр худалдан авах, малын тэжээлийг нэмэгдүүлж, тэр хэрээр сүүний гарц, чанарыг сайжруулах зэргээр бодит дэмжлэг болж буйг онцлон юм.
