Уг арга хэмжээний үеэр цар тахлын дараах бизнесийн бодит судалгаа мэдээлэл, эдийн засгийн сэргэлтийг дэмжих гарц шийдлийг танилцуулсан бөгөөд арга хэмжээнд МҮХАҮТ -ийн гишүүн байгууллагын 300 гаруй удирдлагууд цуглан санал бодлоо солилцлоо.
“BIG QUESTION, BIG IDEA” хэлэлцүүлэгт “Сүү” ХК-ийг төлөөлөн Гүйцэтгэх захирал М.Болод оролцож бизнесийн ирээдүйн чиг хандлага, цар тахлын үеийг даван туулсан туршлага, авах арга хэмжээ мөн төлөвийн талаар ярилцлаа.



