Хүүхдүүд та бүхэн Сүү ХК-ийн үйлдвэрлэдэг “Мөрөөдлийн зайрмаг”-ийн 5 төрлөөс амтархан идээд, ишээр нь өөрийнхөө төсөөллөөр, мөрөөдлийн байшингаа бүтээж ухаалаг утас, унадаг дугуй гэх зэрэг олон гоё шагналын эзэн болоорой.
УРАЛДААНЫ БОЛЗОЛ
- Зөвхөн Сүү хувьцаат компани бичиглэл бүхий зайрмагийн иш модоор бүтээлээ хийнэ.
- Хамгийн бүтээлч байдал буюу ашигласан иш модны тоог харгалзана.
- Бүтээлийн уран сэтгэмж /Иш модон бүтээлээ будаж болох ба саа, тор гэх мэт чимэглэл бага хэрэглэсэн байх/
- Заасан хугацаанд бүтээлээ ирүүлсэн байх.
ХУГАЦАА
Бүтээлийг 2019.6.15- 8.12-ныг дуустал Пүрэв гараг бүр Сүү ХК-ийн Маркетингийн албанд 9.00-18.00 цагийн хооронд хүлээн авна.
НАСНЫ АНГИЛАЛ
• 0-9 нас
• 10-16 нас
УРАЛДААНЫ ШАГНАЛ
Шалгаруулалтыг 8-р сарын 13-ны өдөр Хүүхдийн урлан бүтээх төвийн
мэргэжлийн багш болон Сүү ХК-ийн төлөөлөл шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг бүтээлүүдийг шалгаруулна.
0-9 насны ангилалд
I байр: Машины суудал
II байр: Унадаг дугуй
III байр: Скүүтер
Тусгай байр 10: Паркт тоглох эрхийн бичиг
10-16 насны ангилалд
I-р байр Гар утас
II-р байр Унадаг дугуй
III-р байр Ролик
Тусгай байр 10: “Өргөө” кино театрын тасалбар
Авъяаслаг бүтээлч хүүхдүүддээ амжилт хүсье!