Сүү, цагаан идээ нь манай ард түмний уламжлалт үндсэн хүнсний нэг бөгөөд нүүдэлчин ахуй соёлдоо зохицсон өөрийн өвөрмөц технологиор боловсруулан хэрэглэсээр ирсэн.

Үүний нэг жишээ нь ЭЛГЭН ТАРАГ юм. Монгол элгэн таргийг бүрэхдээ хөөрүүлсэн сүүндээ сүүн хүчлийн өсгөвөр буюу хөрөнгө нэмэн саванд нь тодорхой хугацаанд байлган бүрэлдүүлдэг. Ийнхүү уламжлалт аргаар бүрсэн тараг нь илүү өтгөн, зөөлөн амттай болдог.

“Миний Монголын элгэн тараг”-ийг энэхүү уламжлалт аргаар савлагаа бүрт нь бүрсэн бөгөөд хамгийн органик, Монгол хүний биед төгс зохицох амьд бүтээгдэхүүн юм.

Элгэн таргийг энгийн нүдээр ялгах бас нэг онцлог нь өтгөн, зөөлөн байхаас гадна бага зэргийн шар сүү ялгарч болно. Энэ нь тус бүтээгдэхүүний технологийн онцлог бөгөөд байх зүйл тул сайтар хутган идээрэй.

Элгэн тарагны ач тус:

Элгэн тарганд кальци ихээр агуулагддаг учир хүүхдийн шүд ургах, яс бэхжилт, өсөлтөнд сайнаар нөлөөлдөг тул бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэддээ элгэн таргийг тогтмол хэрэглэж байгаарай.

Мөн цусан дахь холестериний хэмжээг багасгахаас гадна ахимаг настай хүмүүсийн зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл буурдаг нь тогтоогдсон. Элгэн тараг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан, гэдсэнд байгаа хортой бактериудыг багасгаж, өтгөн хатах, гэдэс хямрахаас сэргийлж, хоолны шингэцийг сайжруулдаг давуу талтай.

Сэтгэгдэл үлдээх