“Өдөр бүр эрүүл амттан” уриатай “Амтлаг” тараг брэнд манго болон гадил жимстэй цоо шинэ төрөлтэй боллоо. “Амтлаг” тарагны зөөлөн цөцгийн амт дээр халуун орны жимснүүд болох манго, гадил нэмэгдсэнээр бага зэрэг исгэлэн мөртлөө чихэрлэг бас жимсний часхийсэн амтыг мэдрүүлэх болно. Манго, гадил жимсний эслэг чанар нь таргийг улам өтгөрүүлэх ба манго жимсний жижиг мөхлөгүүд зажлагдах төдий аманд тань уусна.    

Манго, гадил жимстэй “Амтлаг” тараг нь амин дэм, эрдсээр арвин учир ходоод гэдэсний бичил орчинд шим тэжээл шингээх замаар хүний биеийн ерөнхий дархлааг дэмжиж өгнө. Бүх насны хүн идэхэд хамгийн тохиромжтой ба хэрэв та орой тараг уудаг хэвшилтэй бол унтахаас багадаа 30 минутын өмнө уухыг зөвлөж байна.

Таны өөртөө болон гэр бүлдээ өдөр бүр сонгох эрүүл амттан бол манго, гадил жимстэй “Амтлаг” тараг.

Сэтгэгдэл үлдээх