“Сүү” ХК сүү бэлтгэн нийлүүлэгч фермерүүдтэйгээ өнгөрөгч оны турш өрнөсөн хамтын ажиллагааныхаа үр дүнг хэлэлцэж, 2022 оны төлөвлөгөөгөө мөн хамтдаа шийдвэрлэхээр уулзалт-шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан билээ. Уулзалтын үеэр хоршооны системээр сүү бэлтгэн нийлүүлж буй хоршоодынхоо дунд бага оврын ачааны автомашины сугалаа явуулсан ба сугалаанд “Илт Оргил” хоршооныхон хожсон юм. Хоршоонд нэгдсэн фермерүүд сүүгээ хөргөлттэй тасаг руугаа зөөвөрлөхөд болон бусад үйл ажиллагаагаа хөнгөвчлөхөд зориулан Японы Дайхацу үйлдвэрийн HIJET маркын бага оврын ачааны машиныг “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болод болон Сүү бэлтгэлийн албаны дарга Б.Амарбаясгалан нар хүлээлгэн өглөө.

“Илт Оргил” хоршоо бол Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байгуулагдсан, сүү бэлтгэн нийлүүлэлтийн АНХНЫ ХОРШОО юм. Хоршоог сүү бэлтгэн нийлүүлэгч фермерүүд, Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК болон Төв аймгийн ЗДТГ хамтран байгуулсан. “Илт Оргил” хоршоонд одоогоор 80 орчим фермер нэгдээд байгаа бөгөөд цаашид хамтран ажиллах хүсэлтэй сүү бэлтгэн нийлүүлэгчдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авч байна.

Сэтгэгдэл үлдээх