Сүү ХК бэлтгэн нийлүүлэгч фермерүүд рүүгээ чиглэсэн нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд чадавхжуулах сургалтууд тогтмол хийдэг ба энэ удаад саалийн үнээний тэжээллэг тэжээл бэлтгэх арга зүй, сүүний гарц нэмэх боломжууд, пивоны шаарны хор нөлөө, сүү бэлтгэх үеийн ариун цэвэр, чанартай сүү бэлтгэн нийлүүлэхэд анхаарах зүйлс, мөн эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилго бүхий хуванцар сав, нийлэг уутны хэрэглээ сэдвээр сургалтууд хийлээ. Сүү бэлтгэлийн Батсүмбэр, 3.24, Баянгол, Сөгнөгөр, Нарийн хөдөө, Нарийн төв, Гүнт, 3.35 чиглэл, Гүнт, Био шувуу, Булгийн тохой чиглэлийн 700 гаруй фермер сургалтад хамрагдсан бөгөөд малчдын хувьд шинэ мэдээ мэдээлэл хүлээн авч, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх үр дүнтэй сургалтууд байсныг талархан дурдаж байлаа.
Сүү ХК-ийн стратегийн түнш Монос фарм трэйд ХХК болон Юнител Группийн хамт олон бэлтгэн нийлүүлэгчдэд зориулан шаардлагатай үйлчилгээг үзүүлж хамтран ажиллалаа.