Сүү бэлтгэн нийлүүлэлтийн системийг малчид, фермерүүд болоод боловсруулах үйлдвэрт илүү хялбар, үр ашигтай, дэвшилтэт хувилбарт шилжүүлэх зорилт биеллээ олж, хамтын хичээл зүтгэлийн үр дүнд дахин хоёр хоршоо байгуулагдлаа. “Ар Гүнтийн Рашаан” хоршоонд одоогоор сүү бэлтгэн нийлүүлэгч 19 фермер нэгдээд байгаа бол Төв аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын дэмжлэг туслалцаатайгаар, Баянчандмань суманд байгуулагдсан “Илт Оргил” хоршоонд 85 фермер нэгдэн, хамтран ажиллаж байна.
“АР ГҮНТИЙН РАШААН” ХОРШООНЫ ФЕРМЕРҮҮД


Фермерүүд хоршоолж ажилласнаар сүүний чанар сайжрах, сүүний үнэлгээ чанарын түвшингээр хэмжигдсэнээр бэлтгэн нийлүүлэгчдийн орлого нэмэгдэх, цаашлаад хамтын хөдөлмөрийн зохион байгуулалтад орж, нэгнээ дэмжин ажиллах гэх зэрэг олон сайн талтайг “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх Захирал М.Болод онцоллоо. Мөн сүү бэлтгэн нийлүүлэгчдийг хоршоожуулах төслийг дэмжин ажиллаж буй орон нутгийн засаг захиргаанд талархлаа илэрхийллээ.
“Сүү” ХК энэ онд нийтдээ таван хоршоо байгуулахаар төлөвлөөд буй.

“ИЛТ ОРГИЛ” ХОРШООНЫ ФЕРМЕРҮҮД

