Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт сүү сэлтгэн нийлүүлэлтийн “Арангат Баян Хангай” АНХНЫ ХОРШОО байгуулагдлаа. Хоршоог сүү бэлтгэн нийлүүлэгч фермерүүд болон Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК, Төв аймгийн ЗДТГ хамтран байгуулсан юм. “Арангат Баян Хангай” хоршоонд одоогоор 10 орчим фермер нэгдээд байгаа бөгөөд цаашид хамтран ажиллах хүсэлтэй сүү бэлтгэн нийлүүлэгчдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авч байна.